ЭТҮГЭН ДЭЭД СУРГУУЛИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ ЭТҮГЭН ДЭЭД СУРГУУЛИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ ЭТҮГЭН ДЭЭД СУРГУУЛИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ ЭТҮГЭН ДЭЭД СУРГУУЛИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ ЭТҮГЭН ДЭЭД СУРГУУЛИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

Saturday, December 12, 2009

Бидний сургуулийн түүхэн хөгжил

2001 он
• Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 153 тоот тушаалаар Этүгэн коллежийг анх байгуулав.

2002 он
• Нягтлан бодогч, нөхөн сэргээх эмчилгээ гэсэн хоёр мэргэжлээр 36 оюутан, 2 багштайгаар сургалтаа эхлэв.

2003 он
• Морфологийн кабинет, Химийн лаборатори байгуулав.
• Эм зүйн мэргэжлийг шинээр нээв.

2004 он
• Сувилахуйн өдрийн болон оройгоор суралцах ангийг шинээр нээв.
• Нөхөн сэргээх эмчилгээний ангийг Хүний их эмчийн 6 жилийн сургалттай болгон өргөтгөв.

2005 он
• Нягтлан бодох бүртгэлийн “Интерактив” программ худалдан авч сургалтанд нэвтрүүлэв.

2006 он
• Аялал жуулчлалын эдийн засаг, менежментийн анги нээв.
• Анхны төгсөлтөө хийж нягтлан бодогч мэргэжлээр 16, сувилахуй (орой) мэргэжлээр 34 хүн бэлтгэн гаргав.
• Япон улсын нийгмийн хамгааллын корпорацитай хамтран ажиллах гэрээ байгуулав.

2007 он
• Этүгэн коллежоос дээд сургууль болон өргөжив.
• Этүгэн дээд сургууль магадлан итгэмжлэгдэв.
• Эрдмийн өндөр зэрэгтэй 7 хүний бүрэлдэхүүнтэй анхны эрдмийн зөвлөл байгуулагдаж ажиллав.
• Био-Анагаахын мэргэжилтэн бэлтгэж эхлэв.
• БНСУ-ын Ёнжугийн их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулав.
• Багш нарын өрөө болон мэдээлэл зүйн лабораторийг интернет сүлжээнд холбов.

2008 он
• Хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежмент, Татварын ня-бо бүртгэл мэргэжлээр шинэ анги нээв.
• Эмийн ургамлын плантаци байгуулав.
• Анагаах ухааны салбарт магистрын сургалт эхлүүлэв.
• Оюутны тоо 1200-д хүрэв.

2009 он
• 3750 м2 талбай бүхий 5 давхар хичээлийн шинэ байр ашиглалтанд оруулав.
• Оюутны өөрийн дотуур байртай болов.